Намтар

Цагаан Боржигон овогтой Нямжавын Батбаяр

1960 оны 04 сарын 01-нд Улаанбаатар хотод тєрсєн.
1968 Архангай аймгийн Цэцэрлэг хотын 4-р бага сургуульд элсэн орсон.
1977 Улаанбаатар хотын 52-р сургуулийг төгссөн.
1977-1978 ЗХУ-ын Ереван хотод хэлний бэлтгэлд суралцсан.
1978-1983 Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургуулийг Эдийн засагч- статистикч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.
Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Дээд Сургуулийг улс төрч мэргэжлээр төгссөн.
1983-1992 Гадаадтай Эдийн Засгийн талаар Харилцах Улсын Хорооны Комплекс Импорт Хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч даргаар ажилласан. Энэ үед тухайн үеийн томоохон бүтэн байгуулалт болох Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, 4-р цахилгаан станц зэрэг объектуудын гэрээ контрактыг байгуулах, түүний хэрэгжилтийг хянах ажлыг гардаж хийсэн.
1991 онд 4-р цахилгаан станцын гэрээг байгуулах явцад гэрээний үнийн дүнг багасгах хэлэлцээр явуулсны үр дүнд гэрээнд анх санал болгосон мөнгөн дүнг 28 сая ам.доллараар бууруулан байгуулж, улс орондоо ашигтай гэрээ хийж байсан туршлага нь хожим гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг санаачлан хэрэгжүүлэхэд суурь болж өгсөн.
1990 Ардчилсан Монголын анхны олон нийтийн байгууллагуудын нэг болох Шинэ Дэвшилт Холбоо (ШДХ) болон анхны улс төрийн намуудын нэг болох Монголын Үндэсний Дэвшлийн Намыг (МҮДН) үүсгэн байгуулцаж, Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэсэн.
1990-1992 Анхны олон намын оролцоотой, чөлөөт сонгуульд МҮДНаас нэр дэвшин ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон. Улмаар АИХ-ын орлогч даргаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг батлах үйл хэрэгт гар бие оролцсон байна.
1992-1999 1990 оноос хойш намынхаа удирдах дээд байгууллагын гишүүнээр ажилласан Н.Батбаяр эх орондоо ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын
зэрэгцээ ардчиллын төлөөх улс төрийн хүчнүүдийг нэгтгэх үйл хэргийг манлайлж байлаа. 1992 онд МҮДН, МоАН тэргүүтэй улс төрийн намууд нэгдэж, МҮАН-ыг байгуулав. Улмаар 1996 онд МҮАН, МСДН, Монголын Ногоон Нам гурвын “Ардчилсан холбоо эвсэл” байгуулагдаж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. Батбаяр эдгээр үйл явцад идэвхитэй оролцож, нам
хоорондын гэрээ хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ үед тэрээр бизнесийн салбарт хөл тавьснаар “Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулж, гадаад худалдаа,
банк санхүү, уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байлаа.
1999-2000 Р.Амаржаргалын Засгийн Газарт Хэрэг Эрхлэх Газрын даргаар томилогдон ажилласан. Энэ үед Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн
байгууллагуудын үрэлгэн зардлыг бууруулах санаачлага гаргаж, төсвийн зардлыг нэмэхгүйгээр ЗГХЭГ-ын хамт олны цалинг хоёр дахин нэмэгдүүлж чадсан.
2000-2004 Бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжүүлж, Улаанбаатар хотын шинэ дүр төрхийг тодорхойлсон анхны орон сууцны хотхонуудын нэг болох “Жаргалан” хотхоныг үүсгэн байгуулсан нь “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлах эх үүсвэрийг тавьсан. Мөн 2000 онд МҮАН, МСДН зэрэг таван намын нэгдэх үйл явцад анхнаас нь оролцож, Зохион Байгуулалтын Комиссын даргаар сонгогдон ажилласан Н.Батбаяр Ардчилсан Нам байгуулагдахад чухал үүрэг
гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.
2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
2004-2006 Ц.Элбэгдоржийн Засгийн Газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Ардчилсан Намын 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсэг болох “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг боловсруулан, холбогдох хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжилтийн орон даяар эхлүүлсэн.
2008 -2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 – 2014 Эдийн засгийн хөгжлийн сайд

2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

Сонгуульт ажил:
Зориг сангийн удирдах зөвлөлийн гишүүн
Монгол шийп вүүл нэгдлийн Ерөнхийлөгч
Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга

Эдийн засгийн байнгын хорооны гишүүн

Төсвийн байнгын хорооны гишүүн

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн

Монгол-Оросын парламентын бүлгэмийн гишүүн

Монгол-Хятадын парламентын бүлгэмийн гишүүн

Монгол-Японы парламентын бүлгэмийн гишүүн

Улс төрийн ажил
1990 оноос Ардчилсан намын гишүүн,
Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн

Шагнал :
Монгол Улсын Гавъяат Эдийн засагч
Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон
Ардчилсан Намын дээд шагнал Чингис Хааны одон
Монголын Ардчилсан Холбооны дээд шагнал Эрх Чөлөөний одон

Барилгын салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”

Монголын Үндэсний Ардчилсан намын дээд шагнал “ЦАГААН СҮЛД” одон

E-mail:
batbayar_n@parliament.mn